НӨАТ-ын 8 сарын сугалааны тохирол 09 сарын 20-нд явагдана.

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 09 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 09-р сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2020 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.