ААНОАТ-ын тайлан ирүүлэх хугацаа дуусахад 2 хоног үлдлээ.
Мэдээлэл
МэдээЦахим татварын систем шинэчлэгдлээ.
Татварын албаны тайлангийн систем болох www.e-tax.mta.mn сайтыг “Цахим татварын систем” болгон өргөжүүлж www.etax.mta.mn болгон өөрчиллөө. Цахим тайлангийн системд суурилан хийгдсэн Цахим татварын системд зөвхөн хувь хүн өөрийн /удирдлагын/ бүртгэлээр нэвтрэх бөгөөд системд нэвтэрсний дараа байгууллагыг бүртгэх, эрхийг тохируулдаг болсноороо онцлогтой. Тиймээс татвар төлөгч та бүхэн etax.mta.mn сайтад хандан дараах үйлдлүүдийг урьдчилан хийж шаардлагатай байгааг анхаарна уу? Үүнд:
1. Хувь хүн шинэ системд бүртгүүлэх
2. Бүртгэлийн дагуу системд нэвтрэх
3. Нэвтрэн орсны дараа татвар төлөгч аж ахуйн нэгжийг бүртгэх
4. Эрхийн тохиргоо хийх. Шинэчлэгдэж буй Цахим татварын системд нэвтэрсэн хаягаар www.etax.mta.mn, www.itax.mta.mn болон ebarimt аппликейшн гэсэн гурван системд нэг нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрдэг болох юм.