card

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АВЛИГЫН ЭСРЭГ

ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

(2019 он )

2019                                                                                                                                                     Арвайхээр сум

д/д

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Биелэлт

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9;
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.1; 4.1.1.1; 4.1.1.2; 4.1.1.6;

1

 Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг хангах чиглэлээр

1.1 Төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх

Сул орон тоо гарах бүрт  Төрийн албаны тухай хууль болон Татварын ерөнхий хууль, ТЕГ-ын даргын холбогдох тушаал, журам заалтын дагуу Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд сул орон тооны захилга хүргүүлэн ажлыг байрыг зарлуулах эсвэл нөөцөд байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас Төрийн албаны шалгалтанд тэнцсэн иргэний материалыг бүрдүүлэн ТЕГ-т саналаа хүргүүлж томилуулж байна.

 

Монгол улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 тоот албан даалгаврын хүрээнд тус хэлтсийн дэргэдэх Ёс зүйн салбар хороо албан хаагчдад Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Үндэсний татварын албаны үйлчилгээний стандартаар  сургалтуудыг 2 удаа зохион байгууллаа.

 

1.2 Нийтийн албанд томилогдох албан тушаалтны ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, албан тушаалтныг мэдлэг боловсролд суурилсан мерит зарчмыг баримтлан томилох, дэвшүүлэх

1.3 Татварын албаны ёс зүйн  дүрмийг мөрдөж ажиллах

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2; 6.1.6;
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.10.1; 4.1.1.10;

2

Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх зорилтыг хангах чиглэлээр

Авилга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан хаагчдад хууль тогтоомжийг сурталчлах, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд НБХАСЗ, АСЗУС тухай хууль, тогтоомж, ХАСУМ болон ХОМ-ийг цахимаар мэдүүлэх тухай, ХАСХОМ-ийг бөглөхөд анхаарах асуудлуудаар сургалт зохион байгуулж 40 албан хаагчид оролцсон.

“Шударга ёсыг эрхэмлэцгээе” гэсэн уриа болон плакатыг хэлтсийн мэдээллийн самбарт байнга байрлуулсан.

 Хэвлэмэл жижиг брошурыг өрөө бүрт байрлуулан байцаагч нарт уншуулсан.

Авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ХАСХОМ, ХАСУМ-ийн талаар АТГ-аас зохион байгуулсан сургалтанд 20 албан хаагч хамрагдсан.

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3;
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.2.1; 4.1.2.4;

4

 Төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах

Татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохион байгуулах, хяналтын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах

 

Татан буугдах болон бусад байгууллагын хүсэлтээр 14 байгууллагын эрсдлийг тооцож дунд эрсдэлтэй газрыг хяналт шалгалтын тасагт шилжүүлэн ажилласан.

ТЕГ-ын даргын 2019 оны 03 сарын 19-ны Н/40 дугаар тушаалаар баталсан татварын албаны 2019 оны эхний хагас жилийн Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчийн жагсаалтын дагуу 40 ААН, ТЕГ-ын ХШАЗГ-ын болон хэлтсийн даргын удирдамжийн дагуу 25 удаа, өргөдөл, гомдолоор 2, хууль хяналтын байгууллагаар 1, НӨАТ-аас хасуулах 1, ТЕГ-ын даргын 2019 оны 07 сарын 09-ны А/124 дүгаэр тушаалаар баталсан татварын албаны 2019 оны сүүлийн хагас жилийн Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчийн жагсаалтын дагуу 17 ААН, татан буугдах хүсэлтээр 2, хууль хяналтын байгууллагаар 1 иргэн, аж ахуйн нэгжийг ЭБАТ-д сар бүр график гарган хуваарилан хэлтсийн даргаар батлуулан ажиллаж байна

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4;
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.3.3;

5

Төсвийн орлого түүний зарцуулалт, гадаадын зээл тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр мэдээлэх

Байгуулллагын санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод нээлттэй хариуцлагатай байх зарчмыг мөрдүүлэх

 

Байгууллагын санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод нээлттэй хариуцлагатай байх зарчмыг мөрдүүлж шилэн дансны цахим хуудас, байгууллагын веб хуудас болон ил тод байдлын самбарт  төсвийн гүйцэтгэлийг сар бүр байршуулж хэвшсэн.

2019 оны нийт төсөв  шилэн дансны хуулийн дагуу шилэн дансны цахим хуудас болон байгууллагын веб хуудасны төсөв гүйцэтгэл хэсэгт байршуулсан.

 

Сар,улирлын төсвийн гүйцэтгэлийг шилэн дансны цахим хуудас болон байгууллагын веб хуудасны төсөв гүйцэтгэл хэсэгт хугацаанд нь байршуулсан.

 

2019 оны хагас жилийн  төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг  гаргаж хугацаанд нь хүргүүлсэн.

 

 

2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбар, тухайн жилийн  төсөвт орсон нэмэлт өөрчлөлтийг шилэн дансны цахим хуудас болон байгууллагын веб хуудасны төсөв гүйцэтгэл хэсэгт хугацаанд нь байршуулсан.

 

 

Татварын төсвийн орлогын мэдээг сар бүрийн 5-8 хооронд гарган мэдээллийн самбарт тавьж мөн татварын цахим хуудсаны орлогын мэдээ буланд сар бүр байршуулан ажиллаж байна.

Байгууллагын тухайн жилийн төсөв /1 сарын 10-ны дотор/, өмнөх оны төсвийн гүйцэтгэл

4 сарын 1-ний дотор

Сар, улирлын төсвийн гүйцэтгэл

Дараа сарын 8-ны дотор

Хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан

8 сарын 15-ны дотор

Жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбар, тухайн жилийн  төсөвт орсон нэмэлт өөрчлөлт

4  сарын 25-ны дотор

Төсвийн татварын орлогын мэдээг нээлттэй болгох

Сар бүрийн 8-ны дотор

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.4; 4.1.4.1;

6

 Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө

1 сарын 10-ны дотор

 

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа 2019 онд хийгдээгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур, тендерийн урилга

Тухай бүр

Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчдын талаарх мэдээлэл болон  шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл шалтгааны жагсаалт

Тухай бүр

Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг

Сар бүр

Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт хяналт, шалгалтын дүн    

Тухай бүр

Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах

Тухай бүр

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11;
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.2.5; 4.1.2.6; 4.1.2.7;

7

 Өргөдөл гомдол хүсэлтийг утсаар цахимаар, бичгээр гэх мэт хэлбэрээр хүлээн авч, бүртгэлийг цахимжуулах, шийдвэрлэсэн талаар цахим сайтаар мэдээлэх

Жилдээ

2019 онд одоогийн байдлаар албан хаагчид болон иргэдээс нийт 121 өргөдөл, хүсэлт хүлээн авч, хуулийн дагуу хугацаанд нь шийдвэрлэсэн.

НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан 2019 онд Аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсанд ирүүлсэн 10 иргэний гомдлыг шалган 4 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, 1 иргэнийг татварын хяналт шалгалтаар оруулж, тоног төхөөрөмжийг бүрэн тавиулж тогтмол баримт олгож байхаар хуулийг хэрэгжүүлэн ажилласан. Татварын Ерөнхий Газрын харьяа 1800-1288 утсанд  15  гомдол илүүлсэнийг шалган 2 иргэнд торгуулийн арга хэмжээ, бусад иргэний гомдлыг хуулийн дагуу зөрчлийг арилгуулан хариу мэдэгдэн шийдвэрлэсэн.

 Төрийн үйлчилгээний шударга, ил тод, нээлттэй байдлын талаарх судалгааг тогтмол хийж, үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах

Жилдээ

2019 оны 02 сарын 15 хүртэл 2018 оны 4 дүгээр улирлын тайлан хүлээн авах явцад цахим санал асуулгын хуудас бөглөсөн тохиолдолд тайлан шивэх эрх нь нээгдэж 1633 цахим санал асуулгын хуудас бөглүүлж нэгтгэл мэдээ нь ТЕГ-т нэгтгэгдсэн. Үүний үр дүнд татварын тайланг цахимаар илгээх, татварын үйлчилгээг голлон ямар хэлбэрээр авч буй тандалт судалгаанд хамарсан.

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2;

8

 Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, уг асуудлаар Авлигатай тэмцэх газартай харилцах эрх бүхий албан тушаалтанг томилж, ЭБАТ-ын гүйцэтгэх чиг үүргийг ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарьт тусгаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах

Эрх бүхий албан тушаалтнаар Захиргааны тасгийн татварын ахлах байцаагчийг томилон уг үүргийг давхар хариуцуулан хуулийн дагуу цалингийн  нэмэгдэл хувийг олгож тогтвортой ажиллуулж байна.

Гүйцэтгэх чиг үүргийг ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарьт тусган ажиллаж байна.

Татварын албаны ажилтнуудын хувийн хэрэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг  сейфэнд  хадгалан ЭБАТ хариуцан ажиллаж байна. Хүний нөөцийн программ болон  компьютер бусад тоног төхөөрөмжөөр хангагдсан.

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9; 6.1.12; 6.8;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн

9

 Татварын ажилтны зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж, мэдээллийг цахим хуудсанд ил тод байршуулах

  • Татварын хэлтсийн дэргэдэх ёс зүйн хороог хамт олны хурлаар хэлэцүүлэн санал авч байгуулсан бөгөөд
  • Татварын ажилтны ёс зүйн дүрмэнд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн саналыг тусгаж оруулан батлуулсаныг мөрдөж ажиллаж байна.
  • Одоогоор давхар ажил эрхлэхтэй холбоотой санал байхгүй болно.
  • Хяналт шалгалт хийж байгаа Эрх бүхий албан тушаалтнуудыг Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэлийг гаргуулан тухай бүр бичиж баталгаажуулж байна.

 Хууль болон Засгийн газраас зөвшөөрсөн давхар эрхэлж болох ажлын жагсаалтыг гаргаж, албан хаагчдад танилцуулан, давхар ажил эрхлэлтийн талаарх судалгаа хийж, давхар ажил эрхлэх тохиолдолд зөвшөөрөл олгох

 Авлигад өртөх эрсдэлтэй ажил,албан тушаал,үйлчилээний жагсаалтыг гаргах,ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянах

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10;
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.7.3;

10

Удирдлагаас гаргасан төрийн болон байгууллагын нууцад хамруулснаас бусад шийдвэр /тушаал, захирамж/-ийг цахим хуудсанд байршуулах

  • Удирдлагаас гаргаж буй шийдвэрийг тухай бүр мэдээллийн цагаар танилцуулан ажиллаж байна
  • Үйл ажиллагаандаа мердөж байгаа хууль, тогтоомж, дүрэм, журам, зааврыг аймгийн цахим хуудас болон татварын хэлтсийн   цахим хуудас болон  мэдээллийн самбарт байнга  байршуулж сурталчилж байна.

 Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль, тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудасандаа байршуулах

11

 Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэх   

  • АТГ-ын плакат, Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь гарын авлага, Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн таниулах ажлын гарын авлага, Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, шилэн дансны тухай хууль зэрэг  ном гарын авлага тараав.
  • Байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, батлуулан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллаж байна.

 

Байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, батлуулах, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллах

               

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС