БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД
Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд ТБ-01, ТБ-02 маягтыг бөглөж татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт)
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Хуулийн этгээдийн дүрэм
Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
Хуулийн этгээдийн банкны дансны хуулга
Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар
Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)
Татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг бүхий бусад этгээдийг бүртгэх
Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь байгуулагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
Монгол улсад орлого олж байгаа гадаадын хуулийн этгээдийн төлөөний газрыг харъяа татварын алба татвар төлөгчөөр бүртгэн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь уг зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харъяалагдах татварын албанд бүртгүүлнэ.
Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүртгэх байгууллага болон харьяалагдах татварын албанд мэдэгдэж татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ.