Нэхэмжлэхэд суурилсан цахим төлбөрийн системээр Татвар төлөгч татвараа төлөхийн тулд яах ёстой вэ?

Татвар төлөгч арилжааны банкинд хандсан тохиолдолд татвар төлөгчийн дугаар, хөрөнгийн татвар төлөх бол тухайн хөрөнгийн дугаар, эсвэл нэхэмжлэхийн дугаараа теллерт хэлснээр арилжааны банк нь татвар төлөгчийн  татварын төлбөрийг хүлээн авна.

Тэгэхээр татвар төлөгчийн эдгээр мэдээллийг үндэслээд арилжааны банкны теллер нь  Татварын удирдлагын нэгдсэн систем (TAIS)-ээс цахим төлбөрийн системээр дамжуулан лавлагаа авч, хамгийн түрүүнд тухайн татвар төлөгч дээр үүссэн нэхэмжлэхийг харуулна гэсэн үг. Хэрэв нэхэмжлэх байхгүй бол бүртгэлтэй татварын төрлөөр урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх үүсгэх боломжтой.

Мөн суутгуулан төлдөг 6 төрлийн татварын хувьд төлбөрийн даалгаврыг ашиглана. Төлбөрийн даалгаврыг ямар зургаан төрлийн татвар дээр үүсгэдэг вэ гэхээр, улсын тэмдэгтийн хураамж, арилжааны банкинд алт тушаасан иргэд АМНАТ, мөн Засаг даргын Тамгын газруудаар байгалийн нөөц ашигласны дөрвөн төрлийн төлбөр төлөх үед ашиглана. Тодруулбал, ойн нөөц ашигласны төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр, ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласны төлбөр төлөхдөө төлбөрийн даалгавар үүсгэнэ.

Үүнээс гадна, “Суутгагчийн үүрэг бүхий татвар төлөгч нь  өөрийн эрхээр e-tax системд нэвтрэн “суутгагч”-ийн өмнөөс”, “Суутгуулагч татвар төлөгч нь  өөрийн эрхээр e-tax системд нэвтрэн “суутгуулагч”-ийн өмнөөс”, “Арилжааны банкны теллер нь татвар төлөгчийн хүсэлтээр “Цахим төлбөрийн систем”-д”, “Татварын улсын байцаагч нь ТУНС-д татвар төлөгчийн хүсэлтээр” гэсэн дөрвөн төрлөөр төлбөрийн даалгаврыг үүсгэн татвараа төлөх  боломжтой.