ХАРИЗМ БУЮУ БУСДЫГ ӨӨРТӨӨ ТАТАХ УР ЧАДВАР” СЭДЭВТ СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өвөрхангай аймгийн Татварын газар нь албан хаагчдынхаа манлайлах ур чадварыг хөгжүүлэх, ажлын байран дээрх сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажлын үр дүн, бүтээмжийг сайжруулах зорилгоор “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” дотоод сургалтын төлөвлөгөөг баталж, газрын дарга Н.Эрдэнэсувд “ХАРИЗМ” БУЮУ БУСДЫГ ӨӨРТӨӨ ТАТАХ УР ЧАДВАР” сэдэвт сургалтаар эхлүүллээ. Сургалтад төв болон сумдын нийт албан хаагчид танхим болон цахимаар хамрагдлаа. Харизмт зан төлөв нь харилцаж буй хүндээ анхаарлаа бүрэн хандуулах, халуун дотно мэдрэмж төрүүлэх, хүчирхэг байх гэсэн гурван шинжээр илэрдэг байна.