Ø Байгууллагын сургалтын төлөвлөгөө болон ажилтан, албан хаагчдын ургийн бичиг хөтлөх мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ч.Төвхөнбаярыг урьж, “Угийн бичиг хөтлөх арга зүй” сэдэвт сургалтыг цахим болон танхимаар 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Ø Сургалтад нийт 41 албан хаагч хамрагдлаа.
Ø Угийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь өвөг дээдэс, садан төрөл, тэдний ажил үйлс, амьдралын замналыг нь олж мэдэх, түүнчлэн Монгол үндэстний удмын сангийн аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой билээ.