Монголын татварын албанаас бизнес эрхлэгчдийн сайн дураар хууль даган мөрдөлтийг үнэлэх зорилгоор “Татварын скоринг” -ийн үнэлгээг өнгөрсөн тавдугаар сард 2021 оны мэдээлэлд үндэслэн танилцуулсан.
Тэгвэл 2022 оны хууль даган мөрдөлтийн үнэлгээг хийлээ.
Монголын татварын албанаас 2022 оны тайланд шинжилгээ хийн татвар төлөгчид тайлангаа залруулах эмайл, мессэжийг хүргүүлж, мэдээлэл зөвлөгөөгөөр хангаж ажилласны үр дүнд бизнес эрхлэгчдийн 65%-ийн татварын скоринг өмнөх оноос өсчээ.