Барилгын материалын худалдаа эрхлэгчдэд зөвлөн туслах, хяналт тавих ажлыг зохион байгууллаа.

Татварын хэлтсийн даргын удирдамжийн дагуу Арвайхээр суманд барилгын материалын худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаар "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль"-ийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлын зураг авалт хийх, хяналт шалгалтыг хийж зөрчил гаргасан иргэн аж ахуйн нэгжид "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль"-ийн дагуу арга хэмжээ авах, зөвлөн туслах ажил зохион байгууллаа.