Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс  2021 оныг "Татварын боловсролын жил" болгон зарласантай холбогдуулан татвар төлөгчдөд 7 хоног бүрийн 3 дахь өдөр сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн ээлжит сургалтаар "Малчид болон үйлдвэрүүд түүхий эдийн урамшуулал  авахдаа  Ибаримт хэрхэн бүртгүүлэх тухай "  сэдвээр  гар утас болон компьтерээр Ибаримтад хэрхэн бүртгүүлэх, иргэний үнэмлэхийн QR кодыг хэрхэн уншуулах, сүлжээгүй орчинд яаж ажиллах  талаар цахим сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг БТТХТ-ын ТУБ Ц.Даваасүрэн, ЖТТХТ-ын ТУБ Л.Буянжаргал  нар ZOOM-ээр хийж, Өвөрхангай Татварын хэлтэс цахим хуудсанд LIVE-аар дамжуулан зохион байгууллаа. Сургалтанд цахимаар ZOOM-ээр 25  татвар төлөгч хамрагдсан. Өвөрхангай Татварын хэлтэс цахим хуудаснаас тус бичлэг 575 хүнд хүрсэн байна.