Шинэ татвар төлөгчдөд зориулсан сургалт зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс  2021 оныг "Татварын боловсролын жил" болгон зарласантай холбогдуулан татвар төлөгчдөд 7 хоног бүрийн 3 дахь өдөр сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн ээлжит сургалтаар 2021 онд шинээр бүртгүүлсэн татвар төлөгч ААН-үүддээ зориулан цахим татварын системд хэрхэн бүртгүүлэх, байгууллагын эрх холбох, тоон гарын үсгийн болон татварын тайлан залруулах, хоцорсон тайлан илгээх хүсэлт илгээх, ААНОАТ-ын ТТ-02, , Цалингийн ТТ-12 тайлангуудын хэрхэн илгээх, бусад төрлийн татваруудыг хэрхэн төлөх талаар цахим сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг БТТХТ-ын ТУБ Ц.Даваасүрэн, Д.Болор-Эрдэнэ нар ZOOM-ээр хийж, Өвөрхангай Татварын хэлтэс цахим хуудсанд LIVE-аар дамжуулан зохион байгуулсан бөгөөд сургалтын эхэнд болон төгсгөлд нь Татварын хэлтсийн дарга Н.Эрдэнэсувд татвар төлөгчдийн асуусан асуултанд хариулт өгч, санал хүсэлтийг сонслоо. Сургалтанд цахимаар 46 татвар төлөгч хамрагдсан.