Татвар төлөгчдийн өдрүүд эхэллээ.

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Хорин хоёр дахь жилийн "Татвар төлөгчдийн өдрүүд" -ийн арга хэмжээг цахимаар Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нээж, Татварын хэлтсийн  дарга Н.Эрдэнэсувд 2020 оны  төсвийн татварын орлогын төлөвлөгөөний биелэлт, цахим татварын системийн шинэчлэлүүдийн талаар товч мэдээлэл хийж,  цахим нээлтийн ажиллагаанд ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ-ийн төлөөлөл, аймгийн ХДТ-ын дуучид  оролцсоноороо онцлог боллоо. Дэлхий нийтийг хамарсан COVID цар тахлын хөл хорио тогтоосонтой холбогдуулан 2021 оны татвар төлөгчдийн өдрүүдийн бүх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд татвар төлөгчиддөө зориулсан аудио бичлэг, видео сургалт, ZOOM аппликейшн ашиглан LIVE-аар сургалт зохион байгуулах зэрэг ажлуудийг төлөвлөөд байна. Ковидын хүнд хэцүү үед татвараа төлж, төсвийн орлогыг бүрдүүлсэн татвар төлөгчдөдөө баярлалаа. ТАНЫ ТӨЛСӨН ТАТВАР ТАХЛЫГ ДАВАХ ДЭМ