Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цар тахал гарсантай холбоотойгоор иргэдийг мэдээллээр түргэн хангах, төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор qr.119.mn гэх шинэ платформыг гаргасан байна.
Энэхүү платформоор дамжуулан ААН-үүд QR код үүсгэн ажлынхаа үүдэнд нааснаар Ebaraimt апп-аар дамжуулан QR кодыг уншуулан COVID-19-ийн талаарх мэдээллийг авах боломжтой.
ААН-үүд QR авахдаа:
qr.119.mn хаяг руу нэвтэрч орно.
Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллийг оруулж, QR код үүсгэх товчийг дарж, кодоо авна.
Гарч ирсэн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана.
QR код иргэд хэрхэн уншуулах вэ?
EBarimt апп-руу ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана./Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt апп-аа шинэчлэхийг анхаарна уу/
COVID-19 рүү орвол QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААН-ийн QR кодыг уншуулна.
Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл утсанд тань очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх юм.
Жич: QR кодыг уншуулахдаа гар утасныхаа LOCATION (байршил тогтоогч)-ийг асааж ebarimt.mn апликейшны КОВИД-19-ын байршлын мэдээлэл хэсэгт QR-ийг уншуулна.