НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.
Хувь хүн, хуулийн этгээд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая төгрөгт хүрсэн өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтан бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргах бөгөөд Татварын албанаас гэрчилгээ олгосноор албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэнэ.
Борлуулалтын орлого нь 10,0 сая төгрөгт хүрсэн бол та сайн дураар бүртгүүлж болно.
Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэхгүй байж болно.