Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг удирдамжийн дагуу Арвайхээр суманд барилгын үйл ажиллагаа эрхэлж буй татвар төлөгчдөд зөвлөн туслах, татварт хамруулах, төвлөрүүлэх ажил зохион байгуулж байна. Тус ажлын хэсэг нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг тодорхойлж, газар дээр нь зураг авалт хийх, татвар ногдох орлого, татвар ногдох зүйлийг тодорхойлж, татварт хамруулах, татварын хуулийн хэрэгжилтийг хангуулах, хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, зөвлөнтуслах үйл ажиллагааг явуулж байна.