Та “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн дагуу жилдээ нэг удаа татварын тайлан гаргах ёстойгоо мэддэг үү. Монголын татварын албанаас үйл ажиллагаагаа цахим болгож, бусад байгууллагуудтай хөндлөнгийн мэдээлэл солилцдог болсонтой холбоотойгоор хувь хүн татварын тайлангаа хялбар аргаар гаргах боломжтой болсон.
Хэн татварын тайлан гаргах ёстой вэ?
Монгол Улсын төсвийн орлогын 15 орчим хувийг бүрдүүлдэг Хувь хүний орлогын албан татварыг төлөгч нь ажил хөдөлмөр эрхэлж цалингийн орлого олж байгаа иргэд, худалдаа үйлчилгээ эрхэлж, хувь хүнээрээ татвараа төлдөг бол, бичил ажил үйлчилгээ эрхлэгч буюу ажлын байргүй ч үйлчилгээ үзүүлдэг худалдаачин, такси үйлчилгээ эрхлэгчид, хөрөнгийн орлого буюу үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлдэг иргэн, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзүүлж орлого олдог иргэд, өмгөөлөл, нотриатын үйлчилгээ эрхлэгч, шагнал урамшуулал, сугалааны хонжворын орлого олсон бол та дараагийн жилийн хоёрдугаар сарын 15-ны дотор Хувь хүний орлогын албан татварын тайлангаа гаргана.
Төрийн албан хаагчид Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн дагуу Хувийн ашиг сонирхол, Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг. Энэхүү мэдүүлгийн өөрийн орлогын мэдүүлэг хэсэг нь хувь хүний татварын тайлангийн дүн мэдээтэй тохирч байх ёстойг анхаараарай.
Хэрхэн гаргах вэ?
Та бүхэн татварын тайлангаа гаргахдаа www.etaх.mta.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтрэн орж, тайлан тушаах хэсгийг сонгон орж, ТТ-06 тайлангийн маягтыг сонгон орж тайлангийн үндсэн нүүр хуудсыг хадгална. Түүний дараа “мэдээлэл” хэсгээс өөрийн орлого олсон төрлөөр мэдээллээ татснаар татварын тайлангийн систем таны тайланг боловсруулах болно. Татвартай холбоотой заавар зөвлөгөө мэдээллийг Монголын Татварын алба болон Өвөрхангай Татварын хэлтэс цахим хуудсаар аваарай. Лавлах утас: 1800-1288, 70322651, 70322615