Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэний бүрдүүлэх материалын жагсаалт

ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт 2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар ирүүлнэ.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.5-д Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ...гэж заасны дагуу Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэний бүрдүүлэх материалын жагсаалт

Үүнд: Татвар төлөгчийн бүрдүүлэх

1. Сургуулийн тодорхойлолт /файл/

2. Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/

Шаардлагатай тохиолдолд

1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/

2. Орлого нотлох баримт /гадаад сургалт/

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

1. Иргэний үнэмлэх

2. НД-ийн лавлагаа

3. Төрсний гэрчилгээ