Татварын хэлтсийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Түмэндэмбэрэл, Я.Наранчимэг нар татварын хэлтсийн татварын улсын байцаагчдад ААНОАТ-ын тухай хууль, ХХОАТ-ын тухай хуулийн албан татварын хөнгөлөлт тайлагнахад анхаарах асуудлууд, хуулийн хэрэгжилт, албан татварын хөнгөлөлтийг хэрхэн тайлагнах талаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг сүүлийн үеийн ZOOM төхөөрөмжийг ашиглан зохион байгуулсан нь цаг үетэйгээ зохицсон үр дүнтэй боллоо.