Улсын Онцгой Комисс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл сунгасантай холбогдуулан Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс ТЕГ-ийн даргын тушаалаар батлагдсан журам, Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Татварын хэлтсийн даргын тушаалаар ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцлагатай жижүүр томилон ажиллуулан дотоод зохион байгуулалт хийж нийт албан хаагчид 100 хувь цахимаар ажиллаж байна. Тус хэлтэс төрийн албаны ажлыг тасралтгүй явуулах үүднээс татвар төлөгчдөөс ирүүлж буй асуудлыг Өвөрхангай Татварын хэлтэс пэйж хуудасны чатаар хүлээн авч заавар зөвлөгөө өгөн ажиллаж байна. Цахимаар ажиллаж байгаатай холбргдуулан Татварын хэлтсийн дарга Н.Эрдэнэсувд 2020 оны 11 сарын 19-ны өдөр 10.30-11.30 минутын хооронд хэлтсийн дотоод группээр дамжуулан цахим хурлыг зохион байгуулж цаг үеийн байдалтай холбоотой ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өглөө.