Та Ebarimt аппликейшнаа “update” хийгээрэй!

Ebarimt аппликейшн шинэчлэгдэж “КОВИД-19” мэдээллийн шинэ цонхтой боллоо.

Иргэн та “КОВИД-19” вирусын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг Ebarimt аппликейшнаараа шууд хүлээн аваарай.   Иргэд Та бүхэн #ebarimt апп-ээ UPDATE ХИЙЖ Монгол дотроо #covid19 вирусаас урьдчилан сэргийлэхээс эхлээд тархалт, зохицуулалтын мэдээ, мэдээллийг авах боломжтой боллоо. Хөл хорионы үед үйлчилгээ авсан газрынхаа татварын QR наалтыг уншуулсанаар хаана, хэдэн цагт явсан мэдээллээ өөртөө хадгалах ба тархалт бүхий цэгүүдээр үйлчлүүлсэн бол холбогдох арга хэмжээгээ өөртөө авах, сэргийлэх боломж бүрдэж байна.

#Халдвараас_хамгаалцгаая!

1. Иргэн та ebarimt аппликейшнийн  КОВИД-19 хуудсанаас төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэлтэй танилцах болон Шуурхай 119 төврүү холбогдох боломжтой.

2. Байршил тэмдэглэх /QR track/
Иргэн та ebarimt аппликейшнийн КОВИД-19 хуудасны QR код уншигчаар Цэгүүдэд байршуулсан QR наалт болон татвар төлөгчийн QRbarimt-ийг уншуулснаар байршлаа тэмдэглэж өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ халдварын эрсдэлээс сэргийлээрэй.

3. Шинжилгээ авч байгаа цэгүүдийн мэдээлэл /PCR/
Иргэн та ebarimt аппликейшнийн КОВИД-19 хуудаснаас PCR шинжилгээ хийх байршлын мэдээллийг авах боломжтой.

Үүний тулд та Ebarimt аппликейшнаа “update” хийгээрэй!
Өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ халдварын эрсдэлээс хамгаална уу !