Монгол Улсын Засгийн газраас айл, өрх, аж ахуйн нэгжийн орлого, ажлын байрыг хамгаалах, эдийн засагт дэмжлэх үзүүлэх чиглэлээр нийт 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрээс татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогоор дэмжих чиглэлүүдийг хүргэж байна.
2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуй нэгж, байгууллагыг татвараас чөлөөлж, зохих шийдвэр гаргахыг даалгалаа.
2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд Албан татвар төлөгчийн хуулийн дагуу тайлангаа гаргасан төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүй бол торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина.
2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд худалдаа, үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээсэлсэн түрээсийн төлбөрөө багасгасан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдвол бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуй нэгжийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл батлах.
2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд импортоор орж ирэх хүнсний будаа, ургамлын тос, өвс, малын тэжээл, хүнсний буудайн үрийг импортын бараа болон гааль, НӨАТ-ын татвараас, дотооддоо боловсруулсан өвс, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна.
2021 оны дуустал коронавирусийн цар тахалтай холбоотой эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалтыг НӨАТ, импорт, гаалийн татвараас чөлөөлсөн хуулийг олон нийтэд сурталчлах.
Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд аж ахуй нэгжийн орлогын татварыг хасч тооцох хуулийг иргэдэд таниулах.
Татвар, гаалийн байгууллагын цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдтэй нүүр тулан ажиллахаас зайлсхийх, хөнгөн шуурхай иргэдэд үйлчлэх ажлыг эрчимжүүлэх.
Татварын өртэй татвар төлөгч, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй тохиолдолд тухайн татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухай бүр суутган тооцох.
https://news.mn/r/2374087/