ТЕГ-аас 2020 оны 10 сарын 26-наас 28-ны өдрүүдэд татварын албанд ажиллах, ажлын байрны 3 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг ТЕГ-ын МТТөвийн М.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Б.Тэмүүлэн, Б.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж албан хаагчдын ажлын байранд нь Монгол улсын татварын албаны хэмжээнд хэрэгжиж буй цахим татварын шинэчлэлийн хүрээнд нэвтрүүлсэн татварын удирдлагын нэгдсэн системийн талаарх сургалтыг бүрэн хэмжээнд зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд албан хаагчдад модулиудын чиглэлээр биечлэн заавар зөвөлгөө өгч, ТУНС-д оруулах засвар, өөрчлөлтийн талаарх саналыг авч, татварын хэлтсийн албан хаагчдаас ажлын байрны сургалтын үр дүнгийн талаар санал асуулга авлаа.