Татварын хэлтсийн даргын удирдамжийн дагуу татварын улсын байцаагчид Уянга суманд ажиллав. Ажлын хэсэг 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Уянга сумын иргэд, татвар төлөгчдийн ажлын байранд очиж НӨАТ-ийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, худалдаа үйлчилгээ эрхлэгч 33 дэлгүүрт биечлэн зөвлөгөө өгч, баримт олгоогүй 5 иргэнд зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахаар дуудах мэдэгдэл өгч ажиллалаа. Мөн архи согтууруулах ундаа зарах тусгай зөвшөөрөлтэй 12 дэлгүүрт онцгой албан татварын тэмдгийн шалгалт хийв. Тус шалгалтаар зөрчил илрээгүй.
Ажлын хэсэг