Татварын хэлтсийн даргын удирдамжаар Хархорин суманд ажиллав. Ажлын хэсэг 2020 оны 07 дугаар сарын 23-25-ны өдөр Хархорин сумын аж ахуйн нэгж, иргэд, татвар төлөгчдийн ажлын байранд очиж “Цахим татварын системийн хөгжүүлэлт”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, НӨАТ-ийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, худалдаа үйлчилгээ эрхлэгч 52 дэлгүүрт биечлэн зөвлөгөө өгч, баримт олгоогүй болон 70321111, 18001288 утсаар ирсэн гомдлын дагуу 6 иргэнд зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Мөн тус суманд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААН-үүдэд холбогдох хуулийн талаар зөвөлгөө өгч, татвар төлөлтийн байдалд нь хяналт тавьсан.