Сугалааны тохирлоор 30,000; 100,000 болон 1,000,000 төгрөгийн хонжвор хожсон бол ибаримт системд нэвтрэн баталгаажуулах товчийг дарж хүсэлтээ ирүүлнэ. Харин 3 сая төгрөг болон түүнээс дээш төгрөгийн хонжвор хожсон бол ибаримт системд нэвтрэн баталгаажуулах товчийг дарж, хянах хэсэгт байрлах хүсэлтийн маягтыг татан авч бөглөх ба төлбөрийн баримт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт харьяа татварын хэлтэст өөрийн биеэр хүсэлтээ ирүүлсэн өдрөөс хойш ажлын 20 хоногт сугалааны хонжвор олгогдоно. Сугалааны тасалбар буюу төлбөрийн баримт байхгүй тохиолдолд нэгдсэн системд бүртгэлтэй баримтыг хянаж баталжуулах хүсэлтээ тухайн Татварын албандаа бичиж өгнө.