2020 оны 03 сарын 22-ны өдөр ёсчлон батлагдсан Татварын ерөнхий хуулийг 2020 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан. Мөн энэ өдөр ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ-ыг баталсан. 9 дүгээр зүйлд "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ" гэж заасан байгаа тул та бүхэн 2021 оны 01 сарын 01-ны дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа
2. Татварын цахим тодорхойлолт
3. 10000 төгрөг тушаасан байх