2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн нийт 30,504,370 баримт хамрагдсанаас:
5 сая төгрөгийн 1
3 сая төгрөгийн 24
1 сая төгрөгийн 281
100 мянган төгрөгийн 2714
30 мянган төгрөгийн 27,467 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 25271835
Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 86371813. Харин Өвөрхангай аймгаас 369 АЗТАН тодорлоо. Та бүхэн худалдан авалт хийх бүрдээ баримтаа заавал авч бүртгүүлэн сар бүр сугалаанд хамрагдаж АЗТАН болохоос гадна, худалдан авсан үнийн дүнгийн 2-20 хувийн урамшууллыг улирал тутам аваарай.
Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс