ААНОАТ-аас хасагдахгүй  зардлуудын код

Хасагдахгүй зардлын код

1.Түрээслэгчийн түрээсийн хөрөнгийн үндсэн төлбөр

2.Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусдад төлсөн төлбөр, хүү, торгууль, анз

3.Ажиллагчид болон харилцагч байгууллага, хувь хүнд зориулсан амралт зугаалга, түүнтэй адилтгах бусад зардал

4.Харилцан хамааралтай этгээдэд борлуулсан хөрөнгийн гарз

5.Төлөөний газрын өөрийн толгой компанид шилжүүлсэн хүүгийн төлбөр, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний төлбөр, эрхийн шимтгэлийн төлбөр, техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний төлбөр

6.Чөлөөлөгдөх орлого олохтой холбогдон гарсан зардал

7.Нийслэл хотын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар болон энэ хуулийн дагуу бусад этгээдийн олсон орлогоос суутган авсан татвар

8.Барааны дахин үнэлгээний нэмэгдүүлсэн зөрүү

9.Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн зээлийн эрсдэлийн сангаас хаасан зээл

10.Хуулийн 15.1.6, 15.1.7, 15.1.8, 15.1.9, 15.1.10-т зааснаас бусад хандив, тусламжийн зардал

11.Албан томилолтын зардал /төрийн албан хаагчийн албан томилолтын зардал 2 дахин нэмэгдүүлснээс хэтэрсэн дүн/

12.Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал /тухайн татварын жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон контракт байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтэрсэн дүн/

13.Сайн дурын даатгалын хураамж /татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтэрсэн дүн/

14.Сэлбэг хэрэгслийн зардлыг багтаасан урсгал засварын зардал /үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтэрсэн дүн/

15.Бараа материалын хэвийн хорогдол /Засгийн газраас баталснаас бусад/

16.Хязгаарлалтаас хэтэрсэн  хүүгийн зардал

17.Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит бус алдагдал

18.Бусад

20.Хуулийн 13.1- т заасан нөхцөлийг хангаагүй зардал