Өвөрхангай аймгаас 3 сая төгрөгийн АЗТАН тодорлоо.

2020 оны  06 дугаар сарын 22-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2020 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дүгээр сарын 31-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 31,349,065  баримт  хамрагдсанаас: 

Улсын хэмжээнд

5 сая төгрөгийн 2

3 сая төгрөгийн 22

1 сая  төгрөгийн 321

100 мянган төгрөгийн 3160

30 мянган төгрөгийн  31475 баримт тохиролд таарч азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.

Үүнээс Өвөрхангай аймгаас нийт 341 АЗТАН тодорсоноос 1 хүн 22100 төгрөгийн худалдан авалт хийсэн баримтаараа 3,000,000  /Гурван сая / төгрөг,    1,000,000 /Нэг сая/  төгрөг 2 хүн хожсон байна. Та бүхэн худалдан авалт хийх бүрдээ баримтаа авч бүртгүүлэн АЗТАН болоорой.

                                                          Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс