Өвөрхангай аймгаас 341 АЗТАН тодорлоо.

 2020 оны  06 дугаар сарын 22-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2020 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дүгээр сарын 31-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 31,349,065  баримт  хамрагдсанаас: 

5 сая төгрөгийн 2

3 сая төгрөгийн 22

1 сая  төгрөгийн 321

100 мянган төгрөгийн 3160

30 мянган төгрөгийн  31475 баримт тохиролд таарч азтан боллоо.

Супер азтан тодорсонгүй. Өвөрхангай аймгаас нийт 341 АЗТАН тодорсоноос 1 хүн 3,000,000 төгрөг 2 хүн 1,000,000 төгрөг хожсон байна.

                                           Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс