Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Ёс зүйн зөвлөл LIVE сургалт зохион байгууллаа.

Тус ёс зүйн зөвлөлийн гишүүд нь 1 удаа хуралдаж 2020 онд хийх ажлын төлөвлөгөө хэлэлцэн хэлтсийн даргаар батлуулахаар шийдвэрлэсэн. Тус төлөвлөгөөнд шинээр томилогдсон албан хаагчдад ёс зүйн дүрэм журмыг таниулах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, шинээр хийх ажлуудыг оруулж өгсөн. Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Ёс зүйн зөвлөлийн гишүүд хэлтсийн болон сумдын албан хаагчдад Татварын хэлтсийн tax agency дотоод группээр live хийн, онлайн сургалтыг зохион байгууллаа. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа цаг үеийн байдалд тохируулан Live-аар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн ёс зүй, ёс суртахууны тухай ойлголт, харилцааны сэтгэл  зүйн анхаарах асуудлуудаар сургалт зохион байгууллаа. Онлайн сургалт эхлэхийн өмнө бүх албан хаагчдад 16:00 цагт live хийхэд бэлэн байхыг зарлан сургалтанд хамруулсан. Сургалтанд онлайнаар 42 албан хаагч хамрагдаж Хамрагдлаа гэсэн коммэнтийг оруулж бүртгүүлсэн болно. /Зургийг хавсаргав/. Мөн шинээр томилогдсон 2 хураагч болон үйлчлэгчид ганцаарчилсан сургалт зохион байгуулж, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, үйлчилгээний стандарттай танилцуулан гарын үсэг зурууллаа.