Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Татвар төлөгчдийн өдрүүд" нь  2020 онд  улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үе таарч байгаа учраас 21 дэх удаагийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг энэ сарын 05 сарын 4-8-ний өдрүүдэд цахим орчинд тэмдэглэн өнгөрүүлэхээр ажлаа төлөвлөөд байна.Энэ удаагийн Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд тус Татварын хэлтсээс татвар төлөгчдөд зориулан LIVE концерт бэлтгэн хүргэх, "Татвар төлөгч танд баярлалаа" нэвтрүүлэг,  хуулиудын талаар аудио бичлэг, телевиз, сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ярилцлага, мэдээ мэдээлэл, цахим орчинд талархлын масс мессеж, татвар төлөгчиддөө талархсан талархалын постер,   цахим зөвлөгөө, зөвлөмж бэлтгэн татвар төлөгчиддөө хүргэхээр зорьж байна. Та бүхэн бидний бэлтгэсэн мэдээллүүдтэй танилцаарай. Улс орныхоо төсвийн орлогыг бүрдүүлэгч эрхэм татвар төлөгчид та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. 

 

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дарга Н.Эрдэнэсувд