Энэхүү тайлангийн маягтаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу суутган төлөгч нь хувь хүнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор оны эхнээс өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. Татвар төлөгч хувь хүн хуулийн 27.2-т заасны дагуу тайлангаа татварын албанд хүргүүлж хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхэд тайлан боловсруулалт хийх боломжоор хангах үүднээс суутган төлөгч нь 4 дүгээр улирлын тайлангийн хавсралт мэдээг дараа оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ.
Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална. Тайланг нөхөхдөө 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн татвар төлөгчийн тоог, 4 дүгээр баганад тухайн үзүүлэлтийн дүнг өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө.
Нэг.Шууд орлого
1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар мөрүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(1)/-ний 13 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
2. Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний хөдөлмөр эрхлэлтийн орлого буюу 9 дүгээр мөрийн дүн нь хуулийн 22.1.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хувь хүнд олгосон орлогын дүн байна. Энэ дүн нь Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогын мэдээ /ХМ-11(2)/-ний 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
3. Татвар ногдох орлого буюу 10 дугаар мөрийн дүнг 1 дүгээр мөрийн дүнгээс 9 дүгээр мөрийн дүнг хасаж тодорхойлно. Энэ дүн нь Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(1)/-ний 13 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
4. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл буюу 11 дүгээр мөрийн дүн нь ажиллагсдын өөрөө бие даан төлөх Эрүүл мэндийн даатгалын болон Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувиар тооцож ногдуулсан дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(1)/-ний 14, 15 дугаар баганын, Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын мэдээ /ХМ-11(2)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
4.1. Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл буюу 12 дугаар мөрийн дүн нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувиар тооцож ногдуулсан дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогын мэдээ /ХМ-11(2)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
5. Татвар ногдох орлогоос хасагдах эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл буюу 13 дугаар мөрийн дүн нь 11 дүгээр мөрийн дүнгээс 12 дугаар мөрийн дүнг хасаж тодорхойлогдоно. Энэ дүн нь Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(1)/-ний 14, 15 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
6. Татвар ногдуулах орлого буюу 14 дүгээр мөрийн дүн нь 10 дугаар мөрийн дүнгээс 13 дугаар мөрийн дүнг хасаж тодорхойлогдоно. Энэ дүн нь Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(1)/-ний 16 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
7. Ногдуулсан албан татвар буюу 15 дугаар мөрийн дүн нь 14 дүгээр мөрийн дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна. Энэ дүн нь Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(1)/-ний 17, 18 дугаар баганын нийт дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
8. Хуулийн 23.1-д заасан татварын хөнгөлөлтийн дүн буюу 16 дугаар мөрийн дүн нь суутган төлөгч нь албан татвар төлөгчид энэ хуулийн 23.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ 2, 3, 4, 5, 6, 8 дугаар мөрүүдэд заасан татвар ногдуулах орлогыг 12 сард тэнцүү хувааж, сар бүр эдлүүлсэн хөнгөлөлтийн дүн байна. Энэ дүн нь Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(1)/-ний 20 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
9. Суутгавал зохих албан татвар буюу 17 дугаар мөрийн дүн нь 15 дугаар мөрийн дүнгээс 16 дугаар мөрийн дүнг хассан дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(1)/-ний 21 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
10. Оршин суугч бус албан татвар төлөгчид олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого буюу 18 дугаар мөрийн дүн нь хуулийн 7.1-д заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Оршин суугч бус татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(3)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
11. Оршин суугч бус албан татвар төлөгчид олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах албан татвар буюу 19 дүгээр мөрийн дүн нь 18 дугаар мөрийн дүнг 20 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна. Энэ дүн нь Оршин суугч бус татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(3)/-ний 10 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна
12. Давхар татварын гэрээний дагуу хөнгөлөх татвар буюу 20 дугаар мөрийн дүн нь Монгол Улсаас бусад улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр бүхий улс орны татвар төлөгчийн уг хэлэлцээрийн дагуу хөнгөлөх татварын дүн байна. Энэ дүн нь Оршин суугч бус татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(3)/-ний 13 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
13. Оршин суугч бус албан татвар төлөгчийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 21 дүгээр мөрийн дүнг 19 дүгээр мөрийн дүнгээс 20 дугаар мөрийн дүнг хасаж тодорхойлно. Энэ дүн нь Оршин суугч бус татвар төлөгчид олгосон орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(3)/-ний 14 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
14. Суутгасан албан татвар буюу 22 дугаар мөрийн дүн нь 17, 21 дүгээр мөрүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно.
Хоёр.Шууд бус орлого
15. Шууд бус орлого буюу 23 дугаар мөрийн дүн нь 24, 25..., 33, 34 дүгээр мөрүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(3)/-ний 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
16. Шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 35 дугаар мөрийн дүн нь 23 дугаар мөрийн дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна. Энэ дүн нь Шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-11(3)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
17. Суутгасан нийт албан татвар буюу 36 дугаар мөрийн дүн нь 22, 35 дугаар мөрүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно.