НӨАТ-ын тайлан бэлтгэхэд гаалын мэдээ татах заавартай танилцаарай.

НӨАТ-ын хуульд орсон өөрчлөлтийн дагуу Цахим татварын систем /etax.mta.mn/-ээс тайлан шивэх үедээ хавсралт мэдээгээр гаалийн мэдээ татдаг байсныг өөрчилсөн. Одоо Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-ээс дараах зурагт заасны дагуу татаж гаалийн мэдээг бэлтгэж байна. 

Цахим төлбөрийн баримтын систем (ebarimt.mn)-д НӨАТ-ын падаан цэсийг сонгоно

Падааны жагсаалт хэсгээс тухайн сарын “худалдан авалтын падаан”-ыг сонгоход “гаалийн мэдээ” гарч ирнэ. Гаалийн мэдээ татах гэсэн товчийг дарснаар дундын сангаас импортоор оруулсан гаалийн мэдээ татагдаж падаан болж үүснэ.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Гаалийн мэдээг татсны дараа НӨАТ-ын хуулийн 14.1.5-д заасан “хувь тэнцүүлэн хасах падаан үүсгэх” товчийг дарснаар тухайн падаан урд тэмдэглэгээ хийснээр хувь тэнцүүлэн хасах падааныг ялгаж авна.

 

 

 

 

 

 

 

 

Гаалийн мэдээний мэдүүлгийн дугаар тус бүрийн урд тэмдэглэх хэсэгт курсор байрлуулахад “НӨАТ-ын тухай хуулийн 14.1.5-д зааснаар хасалт хийх бол тэмдэглэгээг дарна уу!” гэсэн мэдээлэл гарна.

Баганыг сонгосон нөхцөлд “хувь тэнцүүлэн хасах падаан үүсгэх” товчыг дарахад дараах сонголтуудаас сонгох боломжтой. Сонголт нь:

• А. Барилга, байгууламж

• Б. Машин, тоног төхөөрөмж

• В. Бусад үндсэн хөрөнгө

• Г. Хайгуул үнэлгээний хөрөнгө

• Д. Дуусаагүй барилга

Барилга байгууламж, машин тоног төхөөрөмж, Хайгуул үнэлгээний зардал, дуусаагүй барилга сонголтоос тус бүрийг сонгоход тухайн сонгосон хэсэгт гаалийн мэдүүлэг тус бүр нь “ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ХАСАГДУУЛАХ ПАДААНЫ ЖАГСААЛТ” гэсэн цэсэнд нэмэгдэж орно.