Шинэчилсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтаар “хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого”-ыг албан татвараас чөлөөлөхөөр заасан.
Татварын ерөнхий газрын даргад дээрхи хуулийн 23 дугаар зүйлийн 23.15 дахь хэсгээр тусгайлсан эрх олгосны дагуу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хувь хүний орлогын албан татвараас, чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын 2.3-т “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасан хувь хүний орлогыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, харьяалах сум, дүүргийн Засаг даргын олгосон үнэмлэхийг үндэслэн суутгагч болон харьяа татварын алба албан татвараас чөлөөлнө”, 2.4-т “Журмын 2.3 дахь хэсэг нь ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хувь хүнд хамаарахгүй” гэж тус тус зохицуулсан.
Дээрхи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах чиглэлийг хүргүүлж байна.
Үүнд:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1. “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие мах бодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг гэж тодорхойлсон.
Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтаар эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс нь иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эрүүл мэнд, хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдээс хамтран баталсан аргачлалын дагуу тогтоож дүгнэлт гаргах зохицуулалттай байна.
Тус дүгнэлтийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүртгэн үнэмлэх олгох үүргийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд хуулийн 38.2-т заасны дагуу ... үнэмлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүн хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах үндсэн баримт болохыг заажээ.
Татварын хяналт шалгалтын тасаг
2020 он