АЛХАМ-1
ХЭРЭГЛЭЭ:
Цахим төлбөрийн баримтын системд /дотоодын худалдан авалт буюу НӨАТ-ын падаан/ үндсэн хөрөнгө бэлтгэхэд болон худалдан авахад зориулж худалдан авсан, импортоор оруулсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Цахим төлбөрийн баримтын систем, Цахим татварын системд хасалт хийх.
ХИЙХ ҮЙЛДЭЛ:
Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/- д нэвтрэн орж НӨАТ-ын падаан цэсрүү ороод падааны жагсаалт хэсэг дээр худалдан авалтын хасалт хийх падааны огноог сонгон ХАРАХ товч дарна. /Зураг№01/
Харах товч дарснаар таны тухайн сарын худалдан авалтын падааны жагсаалт харагдах бөгөөд хасагдах падаанаа сонгоод ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ХАСАХ ПАДААН ҮҮСГЭХ товчийг дарна. /Зураг№02/
Гарч ирэх цонх дээр байгаа хасах төрлөөс үндсэн хөрөнгийн төрлөө сонгоод ТИЙМ товч дарна. /Зураг№03/
№ |
Талбарын нэр |
Тайлбар |
1 |
Барилга байгууламж |
Падааны огноонд бүртгэгдсэн сарын дараа сараас эхлэн хувь тэнцүүлэн хийгдэнэ. Хувь тэнцүүлэн хасах падааны хувьд үүссэн НӨАТ-ын падааны цэвэр дүнг 120 сард тэнцүү хэмжээгээр хуваагдсанаар. |
2 |
Машин тоног төхөөрөмж |
Падааны огноонд бүртгэгдсэн сарын дараа сараас эхлэн хувь тэнцүүлэн хийгдэнэ. Хувь тэнцүүлэн хасах падааны хувьд үүссэн НӨАТ-ын падааны цэвэр дүнг 60 сард тэнцүү хэмжээгээр хуваагдсанаар. |
3 |
Дуусаагүй барилга |
НӨАТ-ын падаан, гаалийн мэдүүлгүүд тухайн дансандаа хуримтлуулан бүртгэх боломжтой бөгөөд татвар төлөгч дуусаагүй барилгыг Эд хөрөнгийн бүртгэлийн газрын гэрчилгээ нь гарч “Барилга байгууламж”- аар хүлээн зөвшөөрсөн, үйл ажиллагаа явуулан татварын албанд бүртгүүлж татвар ногдуулж буй нөхцөлд хүлээн зөвшөөрсөн хөрөнгөнд хамаарах нийт төлбөрийн баримтын нийлбэр дүнгээр Барилга Байгууламж дансанд нэг НӨАТ –ын падаан болж үүснэ. |
4 |
Хайгуул үнэлгээний зардал |
Тухайн дансандаа хуримтлуулан бүртгэх боломжтой бөгөөд татвар төлөгч хайгуулын ажлын зардлын дүнг тусгай зөвшөөрөл тус бүрт хамаарах ашигт малтмалыг олборлох болсон үед хайгуул үнэлгээний хөрөнгө болсон гэж үзэн нэг НӨАТ- ын падаан болж үүснэ. |
5 |
Бусад хөрөнгө |
Хувь тэнцүүлэн хасах падааны хувьд тухайн сард нийт дүнгээр |
Хүснэгт /№1/
ГАРАХ ҮР ДҮН:
Таны сонгосон падаан хувь тэнцүүлэн хасагдах падааны жагсаалтад тус бүрийн утгатайгаар орсон байна. ТТ-03а тайлангийн хавсралт ТТ-03а-4 мэдээнд хувь тэнцүүлэн хасагдах падаанаас хасагдах падаан татагдана. Үүнээс ТТ-03а-9 мэдээг татахад төрөл тус бүрээр хувь тэнцүүлэн хасагдах падааны жагсаалт харагдана. /Зураг№04/
Хэрвээ та хувь тэнцүүлэн хасагдуулах падааны жагсаалтаас буцаахыг хүсвэл БУЦААХ товч дарна. /Тухайн тайлант хугацаанд/
/Зураг№05/
АЛХАМ-2
ХЭРЭГЛЭЭ:
Цахим төлбөрийн баримтын системд/импортоор бараа оруулж ирсэн буюу гаалийн мэдээ/ үндсэн хөрөнгө бэлтгэхэд болон худалдан авахад зориулж худалдан авсан, импортоор оруулсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Цахим төлбөрийн баримтын систем, Цахим татварын системд хасалт хийх.
ХИЙХ ҮЙЛДЭЛ:
Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/- д нэвтрэн орж НӨАТ-ЫН ПАДААН цэсийн падааны жагсаалт хэсэг дээр худалдан авалтын хасалт падааны огноо сонгон харах товч дарсны дараа Гаалийн падаан хэсэгрүү ороод ГААЛИАС МЭДЭЭ ТАТАХ товчийг даран тухайн сарын гаалийн мэдээгээ татна. /Зураг№06/
Гаалиас мэдээ татах товч дарснаар таны тухайн сарын гаалийн мэдээний жагсаалт харагдах бөгөөд хасагдах падаанаа сонгоод ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ХАСАХ ПАДААН ҮҮСГЭХ товчийг дарна. /Зураг№07/
Гарч ирэх цонх дээр байгаа хасах төрлөөс үндсэн хөрөнгийн төрлөө сонгоод ТИЙМ товч дарна.
ГАРАХ ҮР ДҮН:
Таны сонгосон падаан хувь тэнцүүлэн хасагдах падааны жагсаалтад тус бүрийн утгатайгаар орсон байна. ТТ-03а тайлангийн хавсралт ТТ-03а-4 мэдээнд хувь тэнцүүлэн хасагдах падаанаас хасагдах падаан татагдана. Үүнээс ТТ-03а-9 мэдээг татахад төрөл тус бүрээр хувь тэнцүүлэн хасагдах падааны жагсаалт харагдана.
АНХААРАХ:
Гаалийн мэдээ дахин татахад Хувь тэнцүүлэн хасагдуулах падааны жагсаалтад орсон мэдээнээс бусад мэдээ татагдана.
АЛХАМ-3
ХЭРЭГЛЭЭ:
Хувь тэнцүүлэн хасагдуулах падааны жагсаалт цэс нь дараах зүйлээс бүрдэнэ.
ХИЙХ ҮЙЛДЭЛ:
НӨАТ-ЫН ПАДААН цэсийн ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ХАСАГДУУЛАХ ЖАГСААЛТ руу ороход таны оруулсан падааны жагсаалт харагдах бөгөөд (+) товчийг даран тухайн падааны задаргааг харах боломжтой. /Зураг№08/
№ |
Талбарын нэр |
Тайлбар |
1 |
Падааны дугаар/ Мэдүүлгийн дугаар |
НӨАТ суутган төлөгчөөс дотоодын худалдан авалт хийсэн НӨАТ- ын падааны дугаар |
2 |
Огноо |
Падаан үүсгэсэн огноо |
3 |
Харилцагч |
Борлуулагч талын нэр, регистрийн дугаар |
4 |
Нийт дүн |
НӨАТ багтсан дүн |
5 |
НӨАТ |
НӨАТ тооцоогүй дүнгээс тооцогдсон нийт НӨАТ-ын дүн |
6 |
Цэвэр дүн |
НӨАТ ногдох цэвэр дүн |
7 |
Өмнөх саруудад- Тоо |
Өмнөх саруудад хассан сарын нийлбэр |
8 |
Өмнөх саруудад- Дүн |
Өмнөх саруудад хассан дүнгийн нийлбэр |
9 |
Тухайн сард хасагдах дүн |
Үндсэн хөрөнгийн сонголтоос хамаарч цэвэр дүнг 120 эсвэл 60 сард хуваасан хасагдах НӨАТ тооцоогүй дүн |
10 |
Үлдэгдэл- Тоо |
Өмнөх болон тайлант сарын нийлбэр сар |
11 |
Үлдэгдэл- Дүн |
Өмнөх болон тайлант сарын нийлбэр НӨАТ хасагдсан дүн нь цэвэр дүнгээс хассан дүнгээр тодорхойлогдоно. |
Хүснэгт /№2/
Хувь тэнцүүлэн хасагдах падааны жагсаалт- д байгаа барилга байгууламж, машин тоног төхөөрөмж, хайгуул үнэлгээний хөрөнгийг нийт хасах хугацаанаас өмнө борлуулсан тохиолдолд хасалтыг хийхдээ падааны ХУДАЛДАН БОРЛУУЛСАН товчийг даран тухайн сард үлдсэн хугацааны нийт цэвэр дүнгээр хасах боломжтой. /Зураг№09/
АЛХАМ-4
ХЭРЭГЛЭЭ:
Дуусаагүй барилгыг сонгож хийсэн НӨАТ- ын падаан, гаалийн мэдүүлгүүд нь тухайн дансандаа хуримтлуулан бүртгэх боломжтой бөгөөд татвар төлөгч дуусаагүй барилгыг Эд хөрөнгийн бүртгэлийн газраас гэрчилгээ нь гарч “Барилга байгууламж”- аар хүлээн зөвшөөрсөн, үйл ажиллагаа явуулан татварын албанд бүртгүүлж татвар ногдуулж буй нөхцөлд хүлээн зөвшөөрсөн хөрөнгөнд хамаарах нийт төлбөрийн баримтын нийлбэр дүнгээр БАРИЛГА БАЙГУУЛАМЖ дансанд нэг
ХИЙХ ҮЙЛДЭЛ:
НӨАТ-ын падааны ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ХАСАГДУУЛАХ ПАДААН ЖАГСААЛТ дээр төрлөөр хайх цэсээс ДУУСААГҮЙ БАРИЛГА сонгоход дуусаагүй барилгын жагсаалт харагдана. /Зураг№10/
Гарч ирэх жагсаалтаас нэг падаан болгож үүсгэх падаануудаа сонгоод ПАДААН ҮҮСГЭХ товч дарна. /Зураг№11/
ГАРАХ ҮР ДҮН:
Нийлбэр дүнгээр нэг падаан болгож үүсгэсэн падаан нь тухайн үүсгэсэн сардаа барилга байгууламжийн төрлөөр орно.