Хяналт шалгалтын ажил хийхэд анхаарах асуудлууд
  1. *Хяналт шалгалт хийх томилолтыг*-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд олгосон шалгалтын ажлын үр дүнгээр зөрчил илрүүлэн шийдвэр гаргах тохиолдолд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд *2008 оны 05 дугаар сарын 20-ны өпөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ*-гэж заасны дагуу  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу процесс ажиллагаа хийж шийтгэлийн хуудасаар хариуцлага хүлээлгэнэ.
  2.  *Хяналт шалгалт хийх томилолтыг*-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд олгосон шалгалтын ажлын үр дүнгээр зөрчил илрүүлэн шийдвэр гаргахад Татварын ерөнхий хууль/Шинэчилсэн найруулга/-ийн 82,83,84 зүйлд заасан хариуцлага хүлээлгэж ,79 дүгээр зүйлд заасан баримт бичгийг үйлдэх, Хэрвээ Татварын ерөнхий хууль/Шинэчилсэн найруулга/-ийг хэрэглэхэд татвар төлөгчийн рэх зүйн байдал дордохоор бол 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан *Татварын ерөнхий хууль/Шинэчилсэн найруулг/-ийг дагаж мөрдөх журмын тухай*хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу 2019 огд мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийж, Шийтгэлийн хуудас үйлдэх
  3. *Хяналт шалгалт хийх томилолт*-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд олгосон шалгалтын ажлын үр дүнгээр 2020 онд зөрчил илрүүлэн шийдвэр гаргахдаа татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйл, мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай*хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу тогтооно.

 

                             Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасаг.