Цахим татварын системд бүртгүүлэхийн тулд цахим татвар төлөгчөөр бүртгүүлсэн эсэхээ шалгах шаардлагатай. Тэгэхийн тулд татвар төлөгчийн бүртгэл шалгах хэсгээр татвар төлөгч мөн эсэхээ шалгана.Хэрвээ татвар төлөгч биш бол та татвар төлөгчөөр бүртгүүлэх гэсэн цэсээр орж, тухайн өгөгдөлүүдийг бөглөж татварын албанд илгээж татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой. Татвар төлөгчөөр бүртгүүлсэний дараа та цахим татварын системд бүртгүүлэх гэсэн товчийг дарж цахим татварын системд бүртгүүлэх 4 талбарыг бөглөж бүртгэх товчийг дарсанаар таны бүртгэлтэй цахим хаяг болон гар утсанд нэвтрэх нэр нууц үг чинь илгээгдэх болно. Энэ нууц үгийг ашиглан та цахим татварын систем рүү нэвтрэх боломжтой болно. Цахим татварын систем рүү нэвтэрсэний дараа таныг нууц үгээ солихийг системээс шаардана. Энэ тохиолдолд та 8 тэмдэгээс дээш тэмдэгтээс бүрдсэн мартахааргүй нууц үгээ системд хадгалж тэр нууц үгээрээ нэвтэрж орно. Системд нэвтэрсэний дараа хэрвээ та тайлан гаргах байгууллагын нягтлан, гүйцэтгэх удирдлага бол байгууллага холбох цэсээр орж, тухайн байгууллагыг цахим татварын системд бүртгэх ёстой. Үүний тулд байгууллага холбох цэсэн дээр дараад таны одоогийн хэрэглэж байгаа цахим татварын систем дээр байх нэвтрэх нэр, хэрэглэгчийн нэр, нууц үг гэсэн хэсэгт одоо цахим татварын системд хэрэглэж байгаа кодуудаараа нэвтэрч ороод хадгалах товчийг дарахад хэрэглэгчийн эрхийг нэгтгэхийг зөвшөөрч байгаа эсэх гэсэн асуулт гарч ирнэ. Үүнийг зөвшөөрч байна гэвэл байгууллага энэ системд бүртгэгдлээ гэсэн үг.
Татвар төлөгч нар энэ байгууллагын эрхийг яаж холбох вэ, яаж нэмэх вэ гэдэг асуудал гарч ирнэ тэгэхээр байгууллага бүртгэсний дараа эрхийг нэмэх шаардлагатай, үүний тулд эрхийг нэмэх гэдэг талбар дээр дарангуут таны эрхийн мэдээлэл гэж гарна. Энэ мэдээллээр тооцооны нягтлан юм уу цалингийн эсвэл хөрөнгийн нягтлан юмуу гэдгээ тодорхойлно. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл бичих шаардлагатай бол мэдээллээ бичээд системээс сонгогдох өгөгдөлүүд гарч ирнэ. Тайлан илгээх юмуу тооцоолол харах юмуу гэсэн энэ сонголтуудаас системийн эрхийн тохиргоо хийгдэх гэсэн хэсэг рүү татварын төрөл сонгож өгнө. Эрхээ нэмсэний дараа энэ эрхээр ямар хүн орж энэ үйлдлүүдийг хийх вэ гэдэг хэрэглэгчээ нэмж өгөх шаардлагатай. Хэрэглэгчийн регистрийн дугаарыг оруулаад хайх товчыг дарангуут тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг систем автоматаар гаргаж өгдөг. Ингээд ерөнхий нягтлангийн үүрэг хүлээх бол ерөнхий нягтлан гэдэг товчийг чеклэнэ, өөр бусад нягтлангууд байвал жишээлбэл тооцооны юмуу хөрөнгийн цалингийн гэсэн нягтлангууд байгаа бол бусад гэсэн хэсгийг дарангуут тэр хүний ямар ямар үйлдлүүдийг хийх боломжтой гэдэг нь системээс сонголт хийх боломжтойгоор гарч ирсэний дараа хадгалах товч дарсанаар та хэрэглэгчээ нэмнэ.
Ингээд таны хуулийн дагуу тайлангаа өгөх, хүсэлтээ илгээх, тооцооллоо харах, хянах, төлөлт хийх бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэх талбар бэлэн болно.