2019 оны НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс буюу 2020 оны 02 дугаар сарын 10-наас иргэдийн Ebarimt-д бүртгэлтэй данс руу шилжиж эхэллээ. НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн Ибаримтын 2 хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Энэ онд нийт 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад буцаан олголтын хэмжээ 26 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. 912,000 иргэн буцаан олголт авч байгаа. Хэрэв таны НӨАТ-ын буцаалт орохгүй байвал системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн байж болзошгүй тул мэдээллээ нягтлаад дараах зааврын дагуу засварлаарай. Мөн НӨАТ-ын буцаан олголттой холбоотой санал хүсэлтээ татварын албаны 7011-5019 дугаарын утаснаас тодруулж болно.
EBARIMT.MN - ХУВЬ ХҮН/ НЭВТРЭХ ДАНС - ТОХИРУУЛАХ гэсэн дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу. Үүнд: Овог, нэр кирилээр байхРегистрийн дугаарын формат зөв эсэхБанкны нэр, хамтран эзэмшигчгүй зөвхөн өөрийн дансны дугаараа зөв оруулсан эсэхийг шалгах хэрэгтэй.