Сангийн яаманд 2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд танилцуулж, талархал гардуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ТЕГ-ын дарга Б.Заяабал, СЯ-ны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, ГТСМТТ УҮГ-ын захирал Т.Батбилэг, ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал нар оролцож талархал гардууллаа.
2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон бизнес эрхлэгч иргэнээр Ц.Рэгзэдмаа, З.Цогтсүрэн / Өвөрхангай/, Н.Энхтунгалаг, А.Ариунбилэг, Т.Цэрэндулам, М.Эрдэнэчимэг, Р.Уранчимэг, Ц.Энхбат, М.Мандахбаяр, Д.Ганболд нар, аж ахуйн нэгжээр Мобиком корпораци ХХК, Номинтав трейд ХХК, Юнител ХХК, Ник ХХК, Петростар ХХК, Монос-Улаанбаатар ХХК, Миний дэлгүүр ХХК, Моннидер ХХК, Алтанжолоо трейд ХХК, Сэнтрал экспресс Си Ви Эс ХХК-иуд тус тус шалгарлаа. Мөн энэ жилээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэсэн “Үндэсний үйлдвэрлэгч” компанийг тусгайлан тодруулахад Сүү ХХК-ийн хамт олон шалгарсан байна. Жагсаалтад 2018 онтой харьцуулахад 2019 онд хэвлэсэн төлбөрийн баримтын өсөлтөөр Сиркл Чейн ХХК-ийн хамт олон тодорчээ.
Монгол улсын хэмжээнд хамгийн олон цахим төлбөрийн баримт олгосон бизнес эрхлэгч иргэнээр тодорсон Арвин төвийн З.Цогтсүрэн захиралтай хамт олондоо баяр хүргэж, ажлын амжилт хүсье.