Тарагт суманд сургалт зохион байгууллаа.

Татварын шинэчлэл-2 аяны хүрээнд Татварын явуулын үйлчилгээг ХХОАТ-ын хууль, НӨАТУС,  цахим татварын системийн талаар   сургалт зохион байгуулж, 46 иргэд хамрагдлаа. Мөн сургалтын дараа иргэдэд зөвлөгөө өгч ХХОАТ-ын хуулийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн материал өгөх иргэдийн материалыг шалган авах, тээврийн хэрэгслийн татварыг цахимаар ибаримт аппликейшн ашиглан төлөх талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.