Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу татварын албаны 2 дахь үеийн шинэчлэлийг татвар төлөгч иргэдэд сурталчлах, татварын явуулын үйлчилгээ үзүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготойгоор зохион байгууллаа. Энэхүү аяны хүрээнд татварын явуулын үйлчилгээг Өвөрхангай аймгийн 15 сумын татвар төлөгч иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын дунд тусгай хөтөлбөр гарган зохион байгуулж ажиллалаа. Энэ хугацаанд Татварын шинэчлэлийн талаар болон шинэчлэн батлагдсан ААНОАТ-ын хууль, ХХОАТ-ын хууль, НӨАТУС-ын талаар, мөн хяналт шалгалтанд хамрагдахад гардаг нийтлэг зөрчлүүд цаашид анхаарах асуудлууд сэдвүүдээр 37 удаа сургалт зохион байгуулж, 1098 иргэд хамрагдлаа.
Өвөрхангай Татварын хэлтэс ТУБ Ц.Даваасүрэн