Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан татварын удирдлагын нэгдсэн системийн хүрээнд “Дуудлагаар татварын үйлчилгээ үзүүлэх програм”-ыг нэвтрүүлж улсын хэмжээнд татварын үйлчилгээний 1800-1288 дугаарт хандсан татвар төлөгчдөд болон иргэдэд татварын хууль тогтоомж, журам, заавар, цахим татварын тайлан болон и-баримтын талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэ ажлын хүрээнд 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс дуудлагаар татварын үйлчилгээг үзүүлэх программыг нэвтрүүлэн үйлчилгээ үзүүлж ажилласан. Энэ хугацаанд татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчид 1078 дуудлагыг хүлээн авч татвар төлөгчдийн асуусан асуултанд холбогдох хуулийн хүрээнд хариулт өгч, асуулт, санал, хүсэлтийг шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажилласан. Дуудлагын утсаар ХХОАТ-ын хууль, НӨАТ, и-баримтийн талаар болон татвартай холбоотой бусад асуултуудад хариулт өгч ажиллаж байна.
Өвөрхангай Татварын хэлтэс ТУБ Ц.Даваасүрэн