ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Татвар төлөгч иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн албан татварыг 2020 оны 06-р сарын 01-ны дотор e-tax.mta.mn цахим сайт болон Ebarimt аппликейшнд нэвтэрч өөрийн харилцдаг банкны интернет банкыг ашиглан төлөх боломжтой. Мөн өөрт ойр байрлах банкны салбарт хандан улсын дугаараараа шүүлгэн татвараа төлж болно. Бусдад худалдсан тээврийн хэрэгслийн шилжүүлгийг тухай бүрд нь хийх шаардлагатай бөгөөд хэрэв шилжүүлээгүй тохиолдолд таны нэр дээр татварын өр үүсдэг болохыг анхаараарай. Ашиглалтаас гарсан болон задаргаанд орсон авто машинаа аймгийн Авто тээврийн газар, Татварын хэлтэст тус тус хандан  тээврийн хэрэгслийн улсын бүртгэлээс хасуулах хэрэгтэй бөгөөд энэ нь таны нэр дээр татварын өр үүсэхээс урьдчилан сэргийлж байгаа юм.

ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНЬД БАЯРЛАЛАА

Бэлтгэсэн: ТОТ-ын ТУБ Ц.Ууганбат