Татварын хэлтсийн даргын мэндчилгээ

Нийт Өвөрхангайчууд, татвар төлөгчиддөө ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

2019 он бол шинэ үеийн Татварын албаны 2 дох үеийн шинэчлэлийг эхлүүлсэн онцлог бөгөөд шинэлэг, ажил, амжилт ихтэй жил байлаа. Ирэх 2020 онд хэрэгжүүлж эхлэх татварын багц хуулиа дагасан татварын албаны үйл ажиллагааны шинэчлэл буюу татвар төлөгчдийн цаг завыг хэмнэсэн цахим систем нэвтэрч, энэ бүх шинэчлэлд ажиллах ажилтнуудаа чадавхижуулсан он байлаа.
Шинэ татварын багц хуулийн шинэчлэл нь бүхэлдээ татвар төлөгчиддөө ээлтэй заалтуудыг агуулсан хууль болсон байна. Эдгээрээс цухас дурдвал Монгол улсын төрөөс иргэнээ орон сууцтай болох амьдрах нөхцлөө сайжруулахад нь дэмжлэг болгож, төлсөн татвараас нь 3,0 сая төгрөг буцаан олгодог байсан бол 6,0 сая болгосон, иргэнээ дээд боловсрол эзэмшихийг нь дэмжин буцаан олгож байсан сургалтын төлбөрийн буцаан олголтын заалтуудыг нэмэгдүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ хувь хүний орлогын албан татвараа бүрэн чөлөөлсөн зэрэг юм. Мөн татвар төлөгчийн цаг завыг хэмнэх үүднээс татвар удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлж, татварын тайланг үе шаттай цөөлсөн зэрэг олон заалтууд байна.
Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хувьд улс, орон нутгийн төсвийн татварын орлогод 14,9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 19,7 тэрбум төвлөрүүлсэн амжилттай ажиллаа.
Энэхүү орлогыг бүрдүүлэх нөр их ажилд тэргүүн эгнээнд ажилласан татварын байцаагч, хураагч ажилтнууддаа, тэдний маань арыг авч яваа гэр бүлийнхэнд нь, хамтран ажилласан төрийн байгууллагууд, бизнесүүддээ ТАЛАРХАЖ байгаагаа илэрхийлж байна.


Эх орныхоо хөгжлийг бүтээгч
Эрхэм татвар төлөгчиддөө баярлалаа