Албан татварын хувь хэмжээг тогтоолоо.
2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжих Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд бусад орлого буюу бичил худалдаа, ажил үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан хязгаарт багтаан тогтооно гэж заасны дагуу Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хувь хэмжээг тогтоосон хурлын тогтоол гарлаа.
1.ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээнд;
2.хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд.гэсний дагуу
1.ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1,5 хувь
2.хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь,
3. Аймгийн харъяалалгүй явуулын худалдаа эрхэлж буй хувь хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар тус бүр төлөхөөр тогтоолоо.