Татварын шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчдөд ээлтэй цахим тогтолцоог бүрдүүлэх, хялбаршуулсан горимоор тайлан илгээх, татвараа төлөх, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах, татварын мэдээллээ хянах технологийн шийдлийг ebarimt аппликейшнд нэвтрүүллээ. Ибаримт аппликейшнээр төлбөрийн баримт бүртгүүлэхэд ДАТА төлбөр бодогдохгүй болсон.
#EBARIMT аппликейшн ашиглан
- Төлсөн татварын мэдээллээ хүссэн үедээ харах, хянах боломжтой боллоо.
Ебаримт аппликейшн таны татварын тайланг боловсруулж та төлсөн татвараа хянах боломжтой боллоо. Ингэхийн тулд ебаримт аппликейшнд өөрийн бүртгэлээр нэвтрэн голын товчыг дарж иргэний үнэмлэхний QR кодыг уншуулсанаар таны тухайн жилд төлсөн татварын дүн болон үйл ажиллагааны орлого, зарлагын дүнгээ хянах боломжтой болсон.
- Төрийн үйлчилгээний төлбөр, тооцоог төлөх боломжтой боллоо.
Ебаримт аппликейшнг ашиглан та өөрийн цаг зав ажлаа хэмнэн 1-3 минутын хугацаанд төрийн үйлчилгээний төлбөр тооцоог хийнэ. Цаашид төрийн 25 байгууллагын 185 үйлчилгээг ебаримт аппликейшнд үе шаттайгаар нэвтрүүлнэ.
- УБЕГ-ын үйлчилгээний төлбөр, хураамжийг төлдөг болсон.
Үйлчилгээ гэсэн цэс рүү орон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг сонгон ороод иргэний бүртгэлийн 18 төрлийн лавлагаа, иргэний бүртгэлийн 20 төрлийн үйлчилгээ, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 57 төрлийн үйлчилгээ, хуулийн этгээдийн эрхийн бүртгэлийн9 төрлийн хураамж нийт 108 төрлийн үйлчилгээг ебаримт аппликейшн ашиглан интернэт банкаар төлдөг болсон.
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт төлөх төлбөр, хураамж буюу гэрчилгээ, мэдэгдэлд төлөх хураамжийг интернэт банкаар төлж болдог болсон.
“Хэрэв та ebarimt аппликейшнаа шинэчлээгүй бол UPDATE хийгээрэй.