Хүсэлт явуулахад тухайн татвар төлөгчийн холбоо барих утас, мэйл хаяг бүрэн байх ёстой. Үүний тулд Миний мэдээдэл цэсээр орж холбоо барих мэдээлэлээ бүрэн оруулах шаардлагатай.
Татвар төлөгч та тайланг засварлах буюу хугацаа хожимдуулсан тохиолдолд тайлан засварлах хүсэлтийг явуулна.
Тайлан хоцорсон тохиолдолд хугацаа сунгуулах хүсэлт,
Тайлан засах тохиолдолд тайланг засварлах хүсэлтийг илгээнэ.
Тухайн хүсэлтийг татварын улсын байцаагч зөвшөөрсөн тохиолдолд Татвар төлөгч та хүсэлтийн түүх цэсээр орж тайлангийн хугацааг эхлүүлэх гэсэн товчийг дарснаар тайланг засварлах эрх үүснэ. Тайлан засварлах хүсэлт эхэлснээс хойш 24 цагийн дотор засварлах боломжтой.
Татвар төлөгч та Тайлангийн түүх цэсээр орж тухайн улирлын тайлан хүлээн авсан, хувиарласан, шалгаж байгаа, татвар төлөгчид буцаасан эсэхэд байнга хяналт тавих ёстой. Тайланг татвар төлөгчид буцаасан тохиолдолд тайланг нээж доод талын коммент хэсгийг заавал уншиж байгаарай. Түүнд таны тайлан ямар засвартай яагаад тайланг буцаасан алдааг бичсэн байдаг.
ТТХТасгийн ТУБ Я.Наранчимэг