Өвөрхангай аймгийн засаг даргын 2019 оны 10 сарын 16 өдрийн а/640 захирамжаар батлагдсан "Аймаг, сум орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх" ажлын удирдамжын дагуу Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн орлогын тасгийн байцаагч нар Аймгийн цагдаагийн газартай хамтран ачаа тээврийн болон такси үйлчилгээ эрхлэгч иргэдийг татварт хамруулан ажиллаж байна.