Татварын шинэчлэл-2 аяныг “Өнөөдрөөс илүү маргааш“ уриатайгаар хэрэгжүүлэн Татварын явуулын үйлчилгээг үзүүлж ажиллалаа. Өвөрхангай аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу татварын албаны 2 дахь үеийн шинэчлэлийг татвар төлөгч иргэдэд сурталчлах, татварын явуулын үйлчилгээ үзүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготойгоор зохион байгууллаа. Энэхүү аяны хүрээнд татварын явуулын үйлчилгээг Өвөрхангай аймгийн бүх сумдын татвар төлөгч иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын дунд тусгай хөтөлбөр гарган зохион байгуулж ажиллалаа. Энэ хугацаанд Татварын шинэчлэлийн талаар болон шинэчлэн батлагдсан ААНОАТ-ын хууль, ХХОАТ-ын хууль, НӨАТУС-ын талаар, мөн хяналт шалгалтанд хамрагдахад гардаг нийтлэг зөрчлүүд цаашид анхаарах асуудлууд сэдвүүдээр 37 удаа сургалт зохион байгуулж, 1098 иргэд хамрагдлаа. Сургалтанд хамрагдсан иргэдээс сургалтын талаар үнэлгээ асуулга авч нэгтгэж үзэхэд цаг үеэ олсон сургалт байна, хэрэгцээтэй байлаа, мэдлэг болохуйц сургалт боллоо,талархлаа гэсэн сэтгэгдэлүүд бичсэн байна. 8 сумын татвар төлөгчдөд АХА тэмцээн, 2 сумын иргэдэд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Суманд ажиллах явцад авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөлтийн хэрэгжилт, 8 нэрийн дэлгүүрүүдэд онцгой албан татварын тэмдгийн болон ебаримт олгож байгаа эсэхэд нь шалгалт хийж зөвөлгөө өгч, баримт дутуу олгодог, стандартын шаардлага хангасан кассын болон пос машин тавиагүй зөрчлүүдэд НӨАТ-ын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажиллалаа. Иргэд татвар төлөгчид маань татварын хуулийн өөрчлөлт, хялбаршуулсан горимоор тайлагнах, төлөх болон цахимаар татвараа төлдөг болсоныг сонсож, бидний цагийг хэмнэсэн, зөв зүйтэй алхам руу шилжиж байна гэж сэтгэгдэл өндөр байна.
Өвөрхангай Татварын хэлтэс ТУБ Ц.Даваасүрэн